• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 5 сарын 22, 2023
Зах зээл

ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого 8.5% өсөж ₮38.4 их наяд болжээ

yld
С.Ангирмаа
5 сарын 22, 2023
5 сарын 22, 2023

ЗГ болон МҮХАҮТ-аас 22 дахь жилдээ ТОП-100 ААН-ийг алдаршууллаа. Энэ жилийн хувьд ТОП-100 ААН-ийг анх удаа хувийн хэвшлээс тодруулав.

Ерөнхий үзүүлэлт

  • Орлого ⬆: ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого жилийн өмнөхөөсөө 8.5% өсөж ₮38.4 их наяд болсон аж. Ингэснээр тэдний нийт орлого ДНБ-ий 73%-ийг бүрдүүлсэн байна. Харин 2018 онд энэ тоо 96% байсан буюу ТОП-100 ААН-ийн нөлөө маш их байсан хэрэг.
  • Татвар ⬇: ТОП-100 ААН-ийн төлсөн татварын хэмжээ 18.9% буурч ₮4.3 их наяд болжээ. Улмаар ТОП-100-гийн улсын нийт татварт эзлэх хувь 19 нэгж хувиар багасаж 28% болсон байна. Үүнд ТОП-100 ААН-ийг зөвхөн хувийн хэвшлээс тодруулсан нь нөлөөлөв. Учир нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зэрэг хамгийн их татвар төлөгчид ТОП-100 ААН-ийн жагсаалтад тооцогдоогүй шүү дээ.
  • Ажил олголт: Үргэлжлүүлээд, ТОП-100 ААН-д ажиллагсдын тоо 2021 онд 99.1 мянгад хүрч дээд амжилт тогтоож байв. Харин өнгөрсөн жилийн үзүүлэлт энэ дүнгээс 28.2% буурчээ. Энэ нь ч мөн ТОП-100 ААН-д төрийн өмчит компаниудыг оролцуулаагүйтэй холбоотой.

Салбараар нь ангилъя 

ТОП-100 ААН-ийн 35 нь худалдаа үйлчилгээний салбарынхан аж. Хэдий тэд ТОП-100 ААН-ийн дунд тоогоороо хүнд жинг эзлэх ч нийт хөрөнгө, борлуулалтын орлого, төлсөн татварын хэмжээгээр уул уурхайн салбарыг гүйцэх салбар үгүй. Тодруулбал, уул уурхайн салбарын нийт хөрөнгийн дүн ₮7.4 их наяд бөгөөд энэ нь ТОП-100 ААН-ийн 43%-ийг бүрдүүлж буй.

  • 7% ➡ 33%: Цаашилбал, банк санхүүгийн салбарынхан ТОП-100 ААН-ийн 7%-ийг бүрдүүлж буй. Харж байгаачлан эзлэхүүний хувьд маш бага ч нийт ашгийн 33%-ийг дангаараа бүрдүүлсэн байна. Эсрэгээрээ ТОП-100 дахь худалдаа үйлчилгээний салбарынхан тэднээс 5 дахин олуулаа атлаа нийт ашгийн ердөө 11%-ийг бүрдүүлсэн байх жишээний.

Эцэст нь… ТОП-100 ААН-ийн нөлөө асар их гэдэг нь харагдаж байна даа. Тэр ч утгаараа тэднийг IPO хийх, компанийн бонд гаргахад тавигдаж буй шаардлагыг багасгаж, бодлогоор дэмжихээр болоод буй.

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.