
Богд банк нь Монголын Үндэсний Олимпын Хороотой түншлэлийн гэрээ байгуулж, цаашид албан ёсны түнш байгууллага /Official Partner/-аар хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны гэрээнд Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ц.Гантулга нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Гэрээний хүрээнд Богд банк МҮОХ-ны таван цагариг бүхий логог гэрээний хугацаанд эзэмших эрхтэй болохын зэрэгцээ тив дэлхийн наадамд эх орноо төлөөлж буй баг, тамирчдаа дэмжин хамтран оролцох боломж бүрдэнэ. Ингэснээр олимпизмийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, нийтийн эрүүл мэндийн хөдөлгөөнийг дэмжихэд эерэг нөлөөлөл үзүүлж чадах юм.
Богд банк нь спортыг дэмжих чиглэлд томоохон ажлуудыг ивээн тэтгэж, дэмжиж ирсэн. Өнгөрсөн хугацаанд сагсан бөмбөгийн Танан гарьд баг, E-Sport болон Таеквондогийн спортыг санхүүжүүлж, эдгээр спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байдаг.
Спортыг дэмжигч Богд банк – ИТГЭЛ ТҮГЭЭНЭ
Эх сурвалж: Богд банк
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.