
Байгалийн эрдэст ус хүнсний нэг төрөлд тооцогддог гэдгийг мэдэх үү? Өөрөөр бол байгалийн идэвхт эрдэс бодисоо хадгалсан эрдэст ус хүний биед энгийн уснаас илүү тустай гэсэн үг.
💧 Цэвэршүүлсэн ус
Өдгөө дэлхийн даяар борлуулагдаж буй савласан усны талаас илүү буюу 59%-ийг цэвэршүүлсэн ус эзэлж байна. Ихэнх цэвэршүүлсэн ус үйлдвэрлэгчид “RO” буюу урвуу осмос, аргаар усаа цэвэршүүлдэг. Гол асуудал нь тус аргаар усыг уухад тохиромжтой болтол цэвэршүүлэхээс гадна кальци, магни зэрэг эрдэс бодисын агууламжийг 92%-99% цэвэршүүлчихдэг аж.
💡 Яагаад заавал эрдэст ус хэрэглэх ёстой вэ?
Усан дахь эрдэс бодисууд хүний биеийн эрдэс бодисыг нөхөхийн сацуу өдөр тутмын үйл ажиллагааг тэнцвэржүүлэхэд чухал ач холбогдолтой. Тухайлбал, Америкийн Биотехнологийн мэдээллийн үндэсний төв (NCBI)-ийн хийсэн судалгаагаар магни, кальцийн дутагдалтай хүмүүст байгалийн эрдэст усыг 4 долоо хоног хэрэглүүлэхэд, судалгаанд оролцогсдын цусны даралт буурч, шээсээр ялгарах магнийн хэмжээ нэмэгдсэн үр дүн гарсан байна.
Тиймээс биед шаардлагатай эрдэс бодисоо нэмэлтээр авч заншихын сацуу шээсээр эрдэс бодисоо алдахгүй байх нь чухал. Нэн ялангуяа фитнесээр хичээллэдэг хүмүүс чухалчилж анхаарах ёстой асуудал.
Жишээ нь “Pearl on the Taiga” найрлагадаа 250 мг/л HCO₃⁻, 50 мг/л кальци, 17 мг/л магни агуулсан байдаг тул өдөрт 2 л-ийг ууснаар магнийн хэрэгцээнийхээ 8%–10%-ийг, кальцийн хэрэгцээний 10%-ийг авч болох нь ээ. Нэмээд тус усны гидрокарбонат буюу HCO₃⁻ гэх онцгой найрлага нь биеийн хүчил, шүлтийн тэнцвэрийг хадгалахад тустай аж.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.