• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 7 сарын 25, 2024
Бизнес

Премиум Нэксус ХК яаж ₮10.7 тэрбумын цэвэр ашигтай ажилласан бэ? 

yld
С.Ангирмаа
7 сарын 25, 2024
7 сарын 25, 2024

Энэ оны хагас жилийн байдлаар Премиум Нэксус ХК буюу хуучнаар Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК (CUMN) ₮10.7 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Яаж ашигтай ажиллав? 

📶 Өсөлт

Энэ оны I улиралд CU-н алдагдал жилийн өмнөхөөсөө ₮9.3 тэрбумаар буурснаар II улиралд улирлаас алдагдлаас ашиг руу орох нь тодорхой болоод байсан. Тэгвэл тэдний борлуулалтын орлого энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө 57.7%, 2021 оны мөн үеэс 711.1% өссөнөөр анх удаа ашигтай ажиллалаа. Ийнхүү Монголд хамгийн анх конвиниенс сүлжээ дэлгүүрийг нэвтрүүлсэн тэд 6 жилийн нөр их хөдөлмөрийн дараа ашигт ажиллагаанд хүрч байна. 

  • 🌟 Илүү их: Тэд оны эхний хагаст Улаанбаатарт 23, орон нутагт 5 салбар шинээр нээснээр нийт дэлгүүрийн тоо нь жилийн өмнөхөөсөө 21% өсөж 393-т хүрээд буй. Мөн CU-н нийт дэлгүүрийн өдрийн дундаж борлуулалт жилийн өмнөхөөсөө 25%, үйлчлүүлэгчдийн тоо нь 8% өссөн нь нийт борлуулалтыг нэмэгдүүлсэн хэрэг. 
  • 💪 Илүү том: Компани өнгөрсөн онд Чингис Шар Айраг ХХК-ийн 90%, Стора Цэнтрал ХХК-ийн 66%, Сэнтрал Коммерс ХХК болон Сэнтрал Кофе Роүстинг ХХК-ийг 100% тус тус эзэмшдэг.
  • 🧐 Илүү нарийн: Цаашилбал, өмнө нь алдагдалтай ажилладаг байсан тул эздийн өмчийн өгөөж (ROE)-ийг ярих хэцүү байлаа. Харин одоо ашигтай ажилласнаар ROE нь 17.4% болжээ. ROE өсөх тусам хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалт үр ашигтай зарцуулагдаж байгааг илэрхийлнэ.

🌌 Цаашид юу болох вэ? 

CU анх IPO хийхдээ 360 дэлгүүртэй байхаар төлөвлөж байсан. Гэхдээ тэд өнгөрсөн хугацаанд стратегиа ахиулж үндэсний компани болохоор зорьж орон нутагт ч тэлж байгаа. Энэ ч утгаараа тэдний дэлгүүрийн тооны өсөлт II хагаст ч үргэлжилж Сэлэнгэ аймагт 400 дахь салбараа нээх гэж буй. Одоогоор тэдний орон нутгийн тэлэлт, тэдгээрт хүргэх дэд бүтцийн хөгжүүлэлт, хэрэглэгчдийн сонголтод нийцсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөгжлийн шатандаа явж буй.

  • Нэмээд, компанийн хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашгийн хувь эхний хагаст хурдацтай буюу жилийн өмнөхөөсөө 9.5 нэгж хувиар нэмэгдэж 14%, цэвэр ашгийн хувь 4%-д хүрснээс харахад цаашид ашиг нь нэлээд өсөх нь. Тэгэхээр тэдэнд хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчдийн хувьд урт хугацаандаа тогтвортой өгөөж хүртэх нь дээ.
NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.