• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 11 сарын 15, 2024
Бизнес

23 жилийн түүхт Капитрон банк

yld
С.Ангирмаа
11 сарын 15, 2024
11 сарын 15, 2024

Капитрон банкны 23 жилийн ой тохиож байна. Тус хугацаанд банкны цар хүрээ, үйл ажиллагаа хэр томорсныг харцгаая. 

📜 Эхлэл түүх

Капитрон банк гэж нэрлэсний учир нь “Капитал” болон “Электрон” гэсэн 2 үгний хослол бөгөөд “Хөрөнгийг мэдээллийн технологиор удирдах” гэсэн утгатай аж. Харин тэдний лого мөнгөний нэгжийг зоосны хэлбэрээр илэрхийлэн зохиогдсон нь салбартаа тэргүүлэх олон талт үйлчилгээг хүргэх, хамтын ажиллагааг эрхэмлэх, харилцагчийн итгэлийг хүлээх гэсэн утгыг агуулж буй. Тэгвэл тэд энэ үнэ цэнээ хадгалан 2001 оноос хойш үйл ажиллагаагаа тэлсээр өдийг хүрчээ. 

  • 📈 Тогтвортой өсөлт: Тэдний 2012 оноос хойших тайланг харвал, нийт хөрөнгө нь жилд дунджаар 32.6%, цэвэр зээл нь 29.9%, харилцах, хадгаламжийн хэмжээ нь 34.2%, цэвэр ашиг нь 42.3% тус тус өссөн байна.
  • 🔥 Гал гарсан он жилүүд: Тэр дундаа тус банкны санхүүгийн үзүүлэлт 2016 болон 2022 онд огцом өсжээ. 2016 онд л гэхэд нийт хөрөнгийн хэмжээ нь жилийн өмнөхөөсөө 126.1% нэмэгдэж ₮411.3 тэрбум болж байсан бол 2020 онд цэвэр ашиг нь жилийн өмнөхөөсөө 396.6% нэмэгдэж ₮22.7 тэрбумд хүрсэн байх жишээтэй. 

Цаашлаад, Капитрон банк өнгөрсөн 23 жилийн хугацаанд нийгмийн хариуцлага болон ногоон эдийн засаг, тогтвортой хөгжилд анхаарч ажилласан. Энэ хүрээнд тэд байгаль орчин, нийгмийн асуудалд баримтлах бодлогоо тодорхойлж 2018 онд “Жорлонгоо өөрчилье” анхны эко жорлонгийн зээлийг гаргаж эхэлсэн байдаг. Нэмээд ногоон үндэс хэрэглээний зээл, ногоон бизнесийн зээлийг олгох замаар тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж буй. 

  • Түүнчлэн, 2020 онд Капитрон банк ТоС-ын манлайлагч банкаар ажиллахаар болсноос гадна нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн санхүүгийн боловсрол болон төрөл бүрийн спортын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа. Энэ ч утгаараа тус банк 8 дахь жилдээ ТОП-100 ААН-ээр шалгараад байна.

Эцэст нь… Тогтвортой хөгжиж, банкны салбарт тод өнгө нэмэн эрүүл засаглал, оновчтой бодлого, нийгмийн хариуцлагаараа манлайлан ажиллаж байгаа Капитрон банкны хамт олонд ойн баярын мэнд хүргэе. Гэснээс тус банкны Гүйцэтгэх захирлын орлогчийн манлайллын түүхтэй ЭНД дарж танилцаарай. 🍋

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.