
Шинэ технологиос хоцордог цаг үе дууссан шүү! Юнител группийн охин компани Nexmind ХХК нь Huawei-н албан ёсны стратегийн түнш болж бүх төрлийн байгууллагуудад зориулсан нэгдсэн сүлжээний ухаалаг шийдлийг нэвтрүүлж эхэлжээ. 📢
Тэгвэл тус үйлчилгээг сонгосноор Router, Switch, Wi-Fi AP зэрэг интернэт, сүлжээнд холбогдоход шаардлагатай бүх төхөөрөмжөө нэг газраас авах боломжтой. Ингэснээр төхөөрөмжүүд өөр хоорондоо зохицохгүй гэх асуудал гарахгүй бөгөөд бүгдийг нь нэгдсэн удирдлагын системээс удирдаж болно.
Өөрөөр хэлбэл, компьютер эсвэл гар утаснаасаа Монгол Улсын хаана ч байсан байгууллагынхаа сүлжээний ачаалал, хандалт, аюулгүй байдлын мэдээллийг бодитоор хянах, удирдах, тохиргоо хийх боломжтой юм. Мөн зайнаас сүлжээний гэмтэл, саатлыг олж засварлах боломж ч бий.
За тэгээд Nexmind ХХК-аас сургалт, дэмжлэг, зөвлөмж үйлчилгээний хамт авах боломжтой шүү.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.