• Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье
  • Товхимол
    • Lemon Press
    • Inside Mongolia
    • Тусгай дугаар
  • Нийтлэлүүд
    • Эдийн засаг
    • Санхүү
    • Бизнес
    • Технологи
    • Хэвлэлийн мэдээ
    • Зах зээл
    • Сурталчилгаа
    • Ярилцлага
    • Mining Week x MinePro
  • Цувралууд
    • Opinions
    • Lead With
    • Lemonade
    • LP Transcript
    • Travel With
    • Mining 101
    • Finspiration
    • How I Invest
    • Web3 Nest
    • Blockchain
    • Lemon Pedia
    • Stories
    • Talks
  • Подкаст
    • Lunch Hour
  • Бидний тухай
    • Бидний тухай
    • Хамтран ажиллах
    • Редакцын бодлого
    • Бидэнтэй холбогдох
    • Байгууллагын мэдээ
  • Имэйл товхимолд бүртгүүлэх
Уншаад үзье

Бид санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ мэдээллийг ажлын өдрүүдэд 7:00 цагт таны имэйл хаягт хүргэх болно.

Утас: 7755 2400
Имэйл: [email protected]

Товхимол
  • Lemon Press
  • Inside Mongolia
Бидний тухай
  • Бидний тухай
  • Хамтран ажиллах
  • Редакцын бодлого
© Lemon Press Digital, Inc. All Rights Reserved.
Powered by
Хуучирсан мэдээ/ 2 сарын 7, 2024
Технологи

Монгол болон Америк технологийн салбар дахь түншлэлээ өргөжүүлнэ

yld
М.Хулан
2 сарын 7, 2024
2 сарын 7, 2024

Өнгөрсөн сарын сүүлээр ЦХХХЯ болон технологийн салбарын төлөөллүүд Америкт айлчилсан билээ. Цахим ЭЗ, сансар судлал, AI гэсэн 3 чиглэлээр 8 хоногийн хугацаанд 34 уулзалт хийгдэж, зэрэг² олон үйл явдал өрнөснөөс хамгийн чухлыг нь тоймлон хүргэж байна. 

  • Онцлоход, айлчлалаар ХурДан цэгийн нээлт, Цахиурын хөндий дэх Монголчуудын уулзалт, Торгоны зам инновацын төвийн нээлт зэрэг 3 том арга хэмжээ болсон шүү.

Цахим ЭЗ

Өдгөө Цахиурын хөндийд 350 орчим Монголчууд ажиллаж байгаа бөгөөд айлчлалын үеэр дэлхийн шилдэг компаниудад ажиллаж буй Монгол мэргэжилтнүүдээс бүрдсэн технологийн зөвлөл байгуулагдсан. Энэ нь цахим ЭЗ-ийн эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол стартапуудыг олон улсад гаргах ажлын эхлэх болж буй. 

Үргэлжлүүлээд, талууд Монголд Apple Pay, Paypal, Stripe зэрэг ОУ-ын төлбөр тооцооны шийдлийг төрөлжүүлэх, нэвтрүүлэх талаар хэлэлцэж, эхнээсээ Visa-тай хосолсон Apple Pay-н үйлчилгээг ирэх 6-р сард нэвтрэхээр болов. 

  • Монгол компаниуд Цахиурын хөндийд: Мөн Америкийн Төв Азийн орнуудтай хамтран хэрэгжүүлж буй Торгоны зам инновацын төвд Монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч 8 компани албан ёсоор нэгдээд буй. Ингэснээр тус компаниудыг Цахиурын хөндийн экосистемд бойжуулах боломжтой болох аж. Яг энэ сэдвээр бид сонирхолтой нийтлэл бэлдэж байгаа тул товхимлоо эргэж тойрч байгаарай. 😉 

To the infinity and beyond 🚀 

Санаж байгаа бол өнгөрсөн 8-р сард Ерөнхий сайд Америкт айлчлахдаа сансар судлалын чиглэлд хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярьж байсан. Тус айлчлалын үргэлжлэл болгож Монгол NASA-н сансрын их өгөгдөл буюу Big Data ашиглах, Ангараг гаргийн судалгаанд Монголын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулах талаар ч хэлэлцсэн байна.  

Түүнчлэн айлчлалаас гарсан өөр нэгэн чихэнд чимэгтэй мэдээ бол 2 сарын 26-нд Испанийн Барселона хотод Starlink Монголд нэвтэрч байгааг зарлах талаар байлаа. Яагаад хаа байсан Испанид гэж, гээд гайхаж байгаа бол…

  • MWC: 20 хоногийн дараа дэлхийн харилцаа холбооны томчууд цуглах салбарын хамгийн том эвэнт Mobile World Congress болно. Энэ үеэр Монголд Starlink нэвтэрч байгааг зарлана гэхээр 1 сумаар 2 байтугай туулай буудах боломж байгаа биз. 
  • 2 дахь хиймэл дагуул айсуй: Цаашлаад, Монгол, Францын Thales Alenia болон SpaceX хамтран 2027 онд үндэсний хиймэл дагуулыг хөөргөх гурвалсан хамтын ажиллагааны бэлтгэл ажлыг эхлэхээр болсон байна. Ингэснээр Монгол анхны хиймэл дагуул Мазаалайгаа задгай сансарт хөөргөснөөс 8 жилийн дараа 2 дахь хиймэл дагуулаа хөөргөх нь дээ.

AI

Дэлхий даяар шинэхэн дээрээ соньхон байгаа хиймэл оюун ухаан (AI)-ы хөгжүүлэлт, ашиглалт, зохицуулалтын талаар туршлага судлахаар, 

  • Боломж: Standford-н Хүн төвтэй AI судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд Монгол эрдэмтэд эрдэм шинжилгээний ажил хийх боломжтой төдийгүй Азийн сантай хамтарч бодлогын орчны зөвлөлдөх уулзалт, хүний нөөц чадавхжуулах хөтөлбөрийг зохион байгуулах чиглэлээр ажиллах аж.
  • Бодлого: Монголын талаас гаргасан хүсэлтийн хүрээнд E&Y Emerging Technologies Lab Монголын AI бодлогын орчны зөвлөмжийг гаргасан байна. 
  • Тоног төхөөрөмж: Түүнчлэн ЦХХХЯ-ны төлөөллүүд өдгөө AI чипийн зах зээлийг ид түйвээж буй Nvidia (NVDA)-н удирдлагатай уулзаж, Монголын AI хөгжүүлэлтэд шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар ярилцжээ. Жилийн дараа Nvidia-тай хамтарна гээд бичээд суувал ч... 🔥

Эцэст нь… Айлчлалын хүрээнд кибер аюулгүй байдал, Монгол болон Google цаашид хэрхэн хамтран ажиллах вэ, гээд уншигчидтайгаа дундаа халуун савтай цай тавиад ярихаар олон зүйлс болж өнгөрлөө. Юутай ч гадаадад очих бүрдээ “Энэ үйлчилгээ Монголд байсан бол гоё оо” гэж боддог цаг улиран одох нь дээ. 

NEWSLETTER

Хөрөнгө оруулалт, бизнесийн тоймыг 5 минутад

Таны шийдвэр гаргалтад зайлшгүй хэрэгтэй мэдээллийг агуулсан имэйл товхимлыг ажлын өдөр бүр, өглөө 07:00 цагт үнэгүй илгээнэ.
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.