
Өнгөрсөн хугацаанд Монголын гуравдагч хөрштэйгөө хийсэн гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг 4 чиглэлд хэр ахицтай байсныг ЭНД дарж уншаарай.
2023.08.05
Уулзалт
Айлчлал
Замын зураглал: ГХЯ-ны сайд Б.Батцэцэг болон Америкийн ТНБД Энтони Блинкен нар Америк, Монголын ЗГ хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай замын зураглалд гарын үсэг зурлаа.
2023.08.04
Цахим хөгжил: Ерөнхий сайд MITRE-д зочлов. Тус компани нь Америкийн засгийн газарт дата, дэвшилтэт технологид суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой судалгаа, шинжилгээ, инновацын компани юм.
Тэд кибер аюулгүй байдал, системийн инженерчлэл, хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг гэдгээрээ алдартай.
Санамж бичиг: Ерөнхий сайдын Америк дахь айлчлалын хоёр дахь өдөр тээврийн салбарын харилцан сонирхсон асуудлаар хамтран ажиллах тухай хоёр улсын Зам, тээврийн яам хоорондын санамж бичгийг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Америкийн Тээврийн сайд Пит Бүттэжэйж нар үзэглэжээ.
Пентагон дахь уулзалт: Ерөнхий сайд Америкийн Батлан хамгаалах яам Пентагонд зочилсон бөгөөд анх удаа Монголын Ерөнхий сайд Пентагонд зочилж буй явдал болов.
Уулзалтаар Америк Монголын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг сайжруулах арга зам болон бүс нутгийн бусад сорилтуудын талаар ярилцсан аж.
2023.08.03 /2:02 A.M/
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар Америкт айлчилж байна.
Айлчлалын эхний өдөр: Цагаан ордонд хэлэлцээ хийв
Үүндээ хоёр орны харилцаа Стратегийн түвшинд бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгаа бөгөөд цаашид сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр ложистик зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн Ерөнхий сайд Стратегийн гуравдагч хөршийн эдийн засгийн замын зураглалыг шинэчлэн байгуулж байгаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, Америкийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж онцлов.
Одоогоор уулзалтаас гарсан шийдвэр:
Хэлэлцсэн асуудлууд:
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.