
Meta (META) ажилчдынхаа хувьцааны урамшууллыг бууруулж, оронд нь гүйцэтгэх удирдлагууддаа зузаан урамшуулал олгоно.
☝🏻 Шинэ бодлого: 200%-ийн урамшуулал
Meta-н шинэ бодлогоор гүйцэтгэх түвшний удирдлагуудын жилийн урамшууллыг үндсэн цалингийнх нь 75%-тай тэнцдэг байснаас 200% болгон нэмэгдүүлснээ зарлалаа. Удирдлагууд гэж байгаад нь Марк Зукерберг багтахгүй юм гэнэ лээ. Одоо л учир нь тайлагдаж байна гэдэг шиг, тус мэдэгдэл компани нийт ажилчдынхаа 5%-ийг бүтээмж сул гэх нэрэн дор цомхотгож эхэлснээс 7 хоногийн дараа гараад буй.
🔜 Одоог биш ирээдүйгээ л хар
Компанийн хувьцаа өнгөрсөн жилийн эхээс өнгөрсөн 2 сарын 14-ны байдлаар 57% өссөн буюу 12-р сараас хойш пуужиндсан. Угтаа компанийн ажилчдадаа өгдөг цалин урамшууллын багцын хамгийн онцлох хэсэг нь хувьцааны урамшуулал. Гэтэл хувьцааны үнэ нь түүхэн дээд түвшинд хүрсэн энэ цаг үед ажилчдадаа олгох хувьцааны урамшууллаа бууруулж байгаа нь хувьцааны үнийн огцом хөдөлгөөнөөс айж байгаа ч юм шиг.
Эцэст нь… Хувьцааны урамшуулал татарсан нь ч яах вэ, гол асуудал нь технологийн компаниуд AI-н төлөө ажилтнуудаа цомхотгоод эхэллээ. Өнгөрсөн жил Grammarly мөн AI-н төлөө ажилтнуудаа цомхотгож байсан. “Ажил чамайг голохгүй, чи л ажил голоод байна” гэдэг цаг өнгөрсөн шүү. Meta-д ажилладаг хүмүүс хүртэл бүтээмжгүй гээд цомхотгуулаад байна шүү дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.