ҮСХ-ноос нийслэлийн авто замын түгжрэлийн статистик гаргажээ. Үүнээс харвал 20+ насны 3 хүн тутмын 2 нь тээврийн хэрэгсэлтэй аж. Тэгвэл энэхүү судалгааг 3 хэсэгт тоймлоё.
I: Ерөнхий байдал
2021 оны байдлаар нийслэлд бүртгэлтэй 662,644 тээврийн хэрэгсэл байгаа нь 2012 оноос 1.8 дахин, жилийн өмнөхөөс 7.6% өссөн дүн юм. Түүнчлэн нийт тээврийн хэрэгслийн 81%-ийг суудлын автомашин эзэлж буй. Тэгвэл ямар хүмүүс автомашин эзэмшиж байна вэ?
II: Дугаарын хязгаарлалт хэр нөлөөтэй вэ?
Дугаарын хязгаарлалт 2012 оноос хэрэгжсэн. Тэгвэл үүний нөлөөгөөр нийт суудлын автомашины хэдэн хувь нь хөдөлгөөнд оролцож, хэд нь хасагддаг бол?
Даваа гарагт илүү түгжрэлтэй байдаг нь хамгийн их суудлын автомашин хөдөлгөөнд оролцдогтой холбоотой байж болох л юм.
III: Сургууль & Замын хөдөлгөөн
Нийслэлийн ЕБС-д хамрагдаж буй сурагчдын 62.9% нь тээврийн хэрэгсэлтэй гэр бүлд амьдардаг бөгөөд энэ нь нийт тээврийн хэрэгслийн 28.5%-ийг бүрдүүлж буй. Түүнчлэн сурагчдын гэр, сургуулийн дундаж зай 2.7 км байгаа аж. Тэгэхээр хичээл цахимаар ороход түгжрэл буурах нь аргагүй юм даа.
Эцэст нь… Түгжрэлийг бууруулах төсвөөс гадна ийм төрлийн судалгаа хийж, шинжилгээтэй шийдвэр гаргах нь зүйтэй. Дээрээс нь боловсролын чанарыг сайжруулах нь чухал. Хэрэв бүх сургууль чанартай бол хэн хол явахыг хүсэх вэ дээ.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.