ХААН Банк ХК (KHAN)-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 3 сарын 13-ны 06 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлалаа.
Компанийн оноосон нэр: ХААН Банк ХК
Хурал болох газар: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж-25, Сөүл оффисын 1 давхар, ХААН театр
Хурал болох өдөр, цаг: 2024 оны 4-р сарын 23-ны өдрийн 14:00 цаг (Хуралд танхимаар оролцох хувьцаа эзэмшигч хурал эхлэхээс 1 цагийн өмнө ирж бүртгэл хийлгэнэ)
Хурлын хэлбэр: Хосолсон (танхим болон зайнаас)
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 4-р сарын 5-ны өдөр
Хурлаар хэлэлцэх асуудал
Танилцуулах асуудал:
Хэлэлцэх асуудал:
Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:
Хувьцаа эзэмшигч та 4 сарын 15-аас эхлэн ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газрууд болон www.khanbank.com цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.
Хуралд биечлэн буюу танхимаар оролцох боломжгүй хувьцаа эзэмшигч урьдчилан санал өгөх боломжтой бөгөөд саналын хуудсыг бөглөн өөрийн үйлчлүүлдэг брокер дилерийн компаниар дамжуулан эсвэл Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион оргил 1, Чингисийн өргөн чөлөө-6-д байрлах ХААН Банк цамхаг, орон нутаг дахь салбар нэгжүүдээр өгөх, эсхүл цахим хэлбэрээр ХААН Банкны цахим хуудас www.khanbank.com-р дамжуулан өгөх ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2024 оны 4-р сарын 19-ний өдрийн 16:00 цаг байна.
"ХААН Банк" ХК
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.