Care компани 2023 оны 8 сард Google болон Astanahub-н хамтарсан Google for startups - Silkway accelerator 2023 хөтөлбөрт оролцон Төв Азийн 8 орны 200 гаруй төслөөс шилдэг 15-д шалгарч, Казахстаны нийслэл Астана хотын Astanahub-д 3 сарын хугацаатай тус хөтөлбөрт хамрагдаж байгаа билээ.
Тэд cаяхан Google-н $350,000-ын технологийн буцалтгүй тэтгэлэгт тэнцсэн Монгол компани болсон бол тэдний охин компани Gocare - walk to earn startup Казакстаны Angel хөрөнгө оруулагчид болох Бауыржан Кыдыралин, Куанган Оралкан нараас нийт $300,000-ын (+₮1 тэрбум) хөрөнгө оруулалтыг Pre-Seed шатанд татаж гэрээгээ байгууллаа. Ингэснээр тэдний үнэлгээ $3,3 сая (+₮11,3 тэрбум) хүрээд байна.
Сare компани 3 сарын хугацаанд Google компани болон олон улсын Angel хөрөнгө оруулагчдаас технологийн болон мөнгөн нийт $650,000-ын тэтгэлэг болон хөрөнгө оруулалт татаад буй. Мөн Silkway accelerator 2023-н шилдэг стартапуудаас хамгийн түрүүнд хөрөнгө оруулалт татсан стартап юм.
Сонирхуулахад, Gocare апп албан ёсоор нээлтээ хараахан хийгээгүй байгаа ч тестийн демо хувилбар 1 сар хүрэхгүй хугацаанд 70,000 гаруй хэрэглэгчтэй болоод байгаа ба нээлтээ Монгол болон Казакстаны зах зээлд зэрэг хийх гэж буй.
Тун удахгүй Gocare V1.0 хувилбараараа хэрэглэгчдэдээ танилцуулахаар бэлдэж байна.
За тэгээд, Монгол залуучуудын оюуны бүтээл Төв Азийн зах зээлд хэрхэн гялалзахыг харах нь дээ.
Fb: gocare.walk2earn
IG: gocare_walking
🔗Gocare апп-аа ЭНД дарж татаарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.