
Дэлхийн ТОП уул уурхайн компаниудад Монгол залуус ажилладаг гэдгийг та мэдэх үү? Энэ боломж зөвхөн зарим онцгой хүмүүсийнх биш, харин тууштай хичээл зүтгэл гаргасан хүн бүрд нээлттэй!
Шилдэг төслөөс ➡️ Шилдэг уурхай руу
Монголд байгаа олон улсын жишигт нийцсэн хамгийн том уул уурхайн төсөл бол Оюу толгой. Энэ төсөл зөвхөн Монголд төдийгүй Rio Tinto (RIO)-н уурхайнуудаас технологи, ажиллах хүчний орон нутгийн оролцоо, аюулгүй байдлаараа ялгардаг. Нэмээд уг уурхайн 97% нь монголчууд байгаа нь үндэсний боловсон хүчний өндөр оролцоог харуулж буй. Иймдээ ч Оюу толгой уурхайд ажилладаг инженерүүд дэлхийн топ уурхайд ажиллах нь бий.
📌 Нээлттэй боломжууд юу байна?
ШУТИС, Rio Tinto болон “Оюу толгой” ХХК хамтран Монголд анх удаа геотехникийн инженерүүдийг бэлтгэж эхэлсэн. Үүнээс гадна Оюу толгой оюутан, залуучуудад зориулан цалинтай дадлагажигч оюутны хөтөлбөр, залуусын хөгжлийн хөтөлбөр зэргийг тогтмол хэрэгжүүлдэг. Rio Tinto-д ч мөн төгсөгчдөд зориулсан туршилтын төслүүд дээр ажиллах, бодит уурхайн орчинд мэргэжлийн ур чадвар хөгжүүлэх боломжтой 1-2 жилийн хөгжлийн хөтөлбөр, залуу удирдагчдыг хөгжүүлэх хөтөлбөр бий.
Тэгэхээр энэ бүх боломжийг ашиглан өөрийн ур чадвараа сайжруулж, Монголын болон дэлхийн топ уурхайд ажиллах боломжтой байх нь ээ. Гоё зүйл дуулгахад “Оюу толгой” ХХК 100 нээлттэй ажлын байр зарласан байгаа шүү. ЭНД дарж хараарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.