Тамин ээ, ирэх оны төсвийн төсөлтэйгөө танилцсан уу? ₮31.9 их наядын татвар төлөхөө мэдэж байгаа юу? Ирэх онд яах вэ гэхээр 👇
😐 5 нугалсан зардал
Одоо бол түүхэн том төсөв, төсвийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрлээ гэж ярих утгагүй болжээ. Жил бүр л өмнөх өмнөх жилээсээ нэлээд өссөн төсвийн төслийн санал гарч батлагддаг. Ирэх жилийн төсвийн төслийн нийт зардал л гэхэд жилийн өмнөхөөсөө буюу 2024 оны тодотгосон төсвөөс 17.4%, 11 жилийн өмнөхөөс 5 дахин тус тус нэмэгдэн ₮35.8 их наяд байхаар тусгагджээ.
🥲 Өргүй болохыг ерөөдөг өртэй Монгол
Цаашлаад, Засгийн газрын нийт өрийн хэмжээ жилийн өмнөхөөсөө 15% нэмэгдэж ₮40.5 их наяд болохоор байгаа юм. Энд гадаад зээлийн хэмжээ хамгийн ихээр жин дарж буй. Дотоодын өрийн хувьд бол ₮426.7 тэрбум байх нь. Түүнчлэн,
Эцэст нь… Нэг л мэдэхэд түүхэн хамгийн том төсөв батлагдаж, нэг л мэдэхэд тодотгох болж дээ. Нөгөө талд төв банк нь бодлогын хүүгээрээ инфляцаа тогтворжуулчих гээд л… Нэмээд энэ жил бүсүүд ялгаатай татвар төлдөг болно гэж байгаа. Заа тэгээд, дагуул хот, станц, газрын тосны үйлдвэр, метроны ажлууд маань хүлээгдсээр л байна даа.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.