
Ус нь биеийн олон үйл ажиллагаанд чухал үүрэгтэй төдийгүй нойрны чанарт шууд нөлөөлдөг. Өөрөөр бол усны дутагдал нойрны чанарт сөргөөр нөлөөлдөг бол нойр дутуу явах нь шингэний алдагдалд нөлөөлдөг байх нь.
🧪 Туршилт
Хоногт 6 цагаас бага унтдаг хүмүүсийн шингэн алдагдал 8 цаг унтдаг хүмүүсийнхээс 16%–59% өндөр байдаг аж. 20,000 хүний шээсний дээжээс “vasopressin” хэмээх биеийн шингэнийг зохицуулдаг дааврын түвшинг хэмжихэд, 6 цагаас баг унтдаг хүмүүсийн биед тус даавар хангалттай ялгардаггүйг тогтоожээ.
😴 Нойрны мөчлөг
Хүний бие шингэнийхээ ердөө 1.5%-ийг алдахад л тархин дахь хариу урвал, сэтгэл санаа, анхаарал төвлөрөлд нөлөөлж байдаг. Иймээс өөрийн жинд тохирсон усны зохист хэрэглээтэй байж, 7–8 цаг нойроо хангалттай авах нь оюуны сэргэг байдлыг нэмэгдүүлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга юм.
Өмнөх дугааруудаас байгалийн усны эрдэсжилт яагаад хүний биед онцгой, чухал ач холбогдолтой талаар мэддэг болсон гэж найдъя. Хэрэв та нойргүйддэг бол өдөрт авч буй ус болон магнийн хэмжээгээ анзаарч, байгалийн эрдэсжилттэй ус ууж хэвшээрэй. ⭐
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд lemonpress.mn хариуцлага хүлээхгүй.